Т.Энхбат Дэлхийд алдартай Марийнский театрт урилгаар гоцлоно

ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат Дэлхийд алдартай Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ.

Тэрээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан байна.


Т.Энхбат өнгөрөгч нь 3-р сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при, 4-р сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарсан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-17 12:36:47
    amjilt hvsii mongol orniihoo neriig mandan badaruulaarai dvv mini
  • зочин 2016-08-09 07:27:34
    МУГЖ Баясгалангийн дүү юмуу. аргагүй дуучин байлгүй яахав амжилт хүсье