Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар  хална
2016 оны 07 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Тариаланчдын анхааралд: Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар  хална.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.
 
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine