Э.Сумъяа “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумъяа  допингийн асуудлын улмаас олимпийн эрхээ хураалгаад байсан билээ.

Тэгвэл WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдоний бага хэмжээгээр илэрсэн бол хэвийн гэж зөвшөөрлөө. Ингэснээр манай тамирчин Рио 2016 олимпийн наадамд оролцохоор боллоо.

WADA-гаас 2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр мельдонийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориотой эм, эмийн бэлдмэлийн жагсаалтанд оруулсан юм. Гэхдээ WADA-гийн зүгээс мельдонийн тамирчны биеэс гадагшлах хугацааны шинжилгээг дахин хийж 2016 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар тухайн тамирчны бие бялдар дахь мельдонийн хэмжээ 5 микрограммаас хэтрээгүй бол түүнийг хариуцлагаас чөлөөлнө гэсэн шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сард  гаргаж байсан юм.

Харин энэ удаа 2016 оны гуравдугаар сарын 1-нээс мөн оны аравдугаар сарын 1-ний хооронд авсан допингийн шинжилгээгээр 1 микрограмм мельдоний илэрсэн бол тухайн тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хасахгүй, энэ хугацаанаас хойш мельдоний хэрэглэсэн бол хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн гэж үзнэ гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар мельдоний илэрсэн тамирчдын тоо бараг гурван зууд хүрээд байгаа билээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.