АСЕМ: Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан өнөөдөр болж, зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал, “АСЕМ вилла” хотхонд байрлах төрийн тэргүүн нарт үзүүлэх үйлчилгээний төсөв, 2 талын уулзалтуудын гэр байгуулах, тохижуулах, үйлчилгээ үзүүлэх төсөв болон бусад асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас танилцууллаа.

Одоогоор ИНЕГ-т дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байна. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуваарийн дагуу ажлууд үргэлжилж байна.

АСЕМ-аар ирэх төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид 2 талын уулзалтууд хийх 6 гэрийг “АСЕМ вилла”-д барьж тохижуулах аж. Үүнтэй холбоотой цахилгаан, үйлчилгээний төсвийг хэлэлцэж баталлаа.

Мөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад ажилласан албан байгууллага, ажилтнууд, сайн дурынхан, хувь хүмүүст дурсгах бэлэг дурсгалын зүйлсийн зардлын талаар хэлэлцэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-07-04 07:15:11
    АСЕМ-д яахаараа луйварчин бүлэг САЙХАНБИЛЭГ мэтийн хүүхэнчүүд, луйварчид МОНГОЛ УЛС ОРНЫГ ТӨЛӨӨЛЖ суудаг юм, Зайлуулцгаагаач...
    49.0.160.70
    Мэдэгдсэн Хариулах