Автобусны өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг ижил хувцасаар жигдрүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв.

“Торгоны зам” цогцолборын ажлын хүрээнд 204 ам метр явган  хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 142 төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг авав.

Борооны ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд далангийн  1021.08 метр куб лагийг цэвэрлэн тээвэрлэсэж, нийт  1436 шүүрт худаг, 89443 урт метр шугам, 1267 үзлэгийн худгийг засварлалаа.

Нисэх, Яармагийн  аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ жуулчны бааз руу салах уулзвар хүртэлх 3,3 км урт автозамын голын тусгаарлах зурвас газрыг зүлэгжүүлсэн бөгөөд цэцэгжүүлэх ажлыг хийж эхлээд байна.
АСЕМ-ын тохижилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд  “Ач –Очир” ХХК, “Эс-Деволопмент” ХХК, “Вест Хилл” ХХК, иргэн Н.Баттулга, Л.Болорболд, Ус сувгийн удирдах газрын сургалтын төв,  “Эфис” констракшн, “Моннис” групп, “MSM” ХХК, “Эм Ай Ти Ай Си” ХХК, “Монголиа Проперти Деволопмент ” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж байгууллага,  78 159 000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр барилгын хашаа, хайс хашлагаа засварлан будаж, зам талбайн тохижилтын ажлыг хийжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс хашлагыг угаах, гол болон туслах замуудын тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн хүрээ, Хүй долоон худгийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, гэр хороолол, орон сууцны доторх зэрлэг ургамлыг устгах ажлыг зохион байгуулахыг  нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад үүрэг болгов.

Мөн Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусны гадна дотор талыг өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг цагаан цамц хар зангиатай үйлчилгээнд гаргах хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-02 23:28:12
    АВТОБУСНУУДЫН САНДЛЫН БҮРЭЭСЭЭ УГААГААЧЭЭ. ХЭДЭН САР ЖИЛИЙН ДАГТАРШСАН ХИР. СУУХААС ХАЛГАХ ЮМ. ЯАХ ВЭ ЭНЭ ДАГТАРШСАН ХИРИЙГ. ШУУРХАЙГААРАА ЯРИАЧ ДАРГА НАРАА
  • зочин 2016-07-02 04:24:04
    Жолоочийн ур чадварт анхаараачээ.Хун биш мал ачиж яваа юм шиг. зогсож ч чадахгуй хойш ургаш нь авч шидээд бнаа. Атобусанд утсаар яридагийг болиулмаар бна.
  • зочин 2016-07-01 09:59:26
    АВТОБУСАА УГААЛГААЧЭЭ. БӨӨН ТООС ШОРОО...КОНДУКТОР ГЭЭД ХҮҮХНҮҮД БҮТЭН ӨДӨРЖИН ЗҮГЭЭР СУУЖ ЦАЛИН АВЧ БАЙХ ЮМ, ТЭД ЯАГААД ЦАГ ТУТАМД ШАЛАА УГААЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ?...