
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслол болсоор удаж байна. Энэ жилийн зуны тахилга өчигдөр эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм байна. Жилд хоёр удаа болдог энэ тахилгад 15-20 мянган сүсэгтэн олон хуран цугладаг аж.
Гонгорын бумба тахиснаар саад тотгорыг арилгахаас гадна орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай юм байна.
Энэ жилийн хоёр дахь тахилга ирэх наймдугаар сарын 11-13-ны хооронд болох аж.
olloo.mn