М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дахин финалд шалгарав
"Буянт-Ухаа" спортын ордонд болж жүдо бөхийн "Чингис хаан" гранпри тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэй 48 кг-ын жинд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Киргизстан, Казахстан улсын нийт 9 жүдоч өрсөлдөж байгаагаас хагас шигшээд Монголын гурав, Казахстаны нэг тамирчин үлдээд байсан.

Тэгвэл М.Уранцэцэг М.Долгоржавыг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Б.Хорлоог хожиж, аваргын төлөө барилдахаар үлдлээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, наймд бичигдэж буй Г.Отгонцэцэг нарын хувьд ийнхүү Улаанбаатарын татамид дахин таарлаа. Манай хоёр бөхийн хувьд энэ онд гурван удаа таарахад Г.Отгонцэцэг хожоод байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.