Истанбулын халдлагатай холбоотой 13 хүнийг баривчиллаа
Туркийн нийслэл Истанбул хотын Ататурк олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 28-ны өдөр гурван удаагийн дэлбэрэлт, зэвсэгт халдлагууд гарч, 43 хүн нас барж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл уг халдлагатай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллага 13 хүнийг сэжиглэн баривчилсан байна.  
 
Мөрдөн байцаагчид хотын 16 хэсэгт нэгжлэг шалгалт явуулж, хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн гишүүн 13 хүнийг баривчилсан байх бөгөөд тэдний гурав нь гадаадын харьяат иргэд байжээ. Одоогоор аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна.
 
Истанбулд амиа золиослосон этгээдүүдийн нэг нь гадаад хүн байх магадлалтайг өмнө нь эх сурвалжууд мэдээлж байв.  Түүнчлэн Туркийн “Hurriyet” гэх сонинд бичсэнээр ОХУ-аас гаралтай Осман Вадинов гэх чечень эр халдлагад оролцох гэнэ. Террорист халдлагын улмаас гэм зэмгүй 43 хүн амь үрэгдсэний 19 нь гадаад хүн байжээ.  
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.