Махны үнэ буурчээ
Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар хонины ястай нэг кг мах дунджаар 6300, үхрийн ястай мах 7490 төгрөгийн үнэтэй буюу байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 170 төгрөгөөр, цул махны үнэ 0.4 хувиар буюу 40 төгрөгөөр хямдарчээ. 

“Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд байгаа аж. Энд 7200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Үхрийн хамгийн үнэтэй мах “Таван-Эрдэнэ” хүнсний  захад 8800 төгрөгөөр худалдаалж байна. Хонины ястай махны үнэ 4.0 хувиар буюу 260, цул нь 1.7 хувиар буюу 135 төгрөгөөр хямдарчээ. Тэгвэл хонины мах “Хархорин” хүнсний захад 6000 төгрөг байгаа нь Улаанбаатартаа хамгийн хямд нь юм. 

Харин хамгийн үнэтэй нь “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ”-д 7500 төгрөг хүрчээ. Түүнчлэн хүнсний ногооноос лууван 1800 төгрөг болсон бол байцаа, манжингийн үнэ 110 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.