Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг батлах тухай”  зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Мөн дугаарт, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан байна.

Энэ тогтоолд, өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээ, одоо эзэмшиж байгаа болон шинээр өмчлүүлэх газрын нийт хэмжээ, түүнчлэн улсын чанартай автозамын дагуу өмчлүүлэх, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын нийт хэмжээ,  зориулалт зэргийг тогтоож өгсөн байна. Тухайлбал, иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ 29860.23 га. байхаар тогтоожээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах  асуудлыг журамласан байна. Энэ журмын зорилго нь хандивлагч орон, олон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламж (хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн албан ёсны тусламж, техникийн туслалцаа)-ийг оновчтой төлөвлөх, боловсруулах, хүлээн авах, бүртгэх, тусламжийн хүрээнд төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрт оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, биелэлтэд нь хяналт тавих, үнэлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Тогтоолоор, энэ журмыг ямар этгээд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд ямар шаардлага тавих, тусламж авах тухай гэрээ, хэлэлцээр хэрхэн байгуулах, төсөл, арга хэмжээнд ямар зарчим баримтлах түүнийг хэрхэн хэрэгжүүлэх,  төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг  төлөвлөх зэргийг тогтоож өгчээ. Мөн төсөл, арга хэмжээний хүрээнд хийх ажиллагаа, зохицуулалт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг асуудлыг тогтоож өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-01 06:21:28
    Энэ ямар шинэ ном биш хэдэн хуулинцар, тогтоол хуулж хэвлээд л гаргаа биз нэг их сүр болгож зарлах хэрэг юу байна аа аргаа барсан юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах