УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН олуулаа биш олонх болж чадлаа. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулна. Ингээд СЕХ ялалт байгуулсан нэро дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм. Үүний дараа хуулийн дагуу УИХ-ын анхдугаар чуулганы товыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товлох ёстой.
Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирддаг. Энэ удаагийн анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан даргална гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл тэдний дараагийн ажил юу байх вэ. Сонгуулийн үр дүн МАН-д баярын симфони эгшиглүүлэх боломж олдоо. Харин АН арайхийн бүлэг байгуулах хэмжээний суудал авлаа. Тиймээс МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө дараах асуудлуудыг яаран шийдэх хэрэгтэй болж байна.
2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент халаагаа өгч, хаалтаа ч хийгээгүй. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын 24-ны өдөр хаврын чуулганыг завсарлуулж энэ сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулах захирамж гаргасан ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байгаа юм. Учир нь сонгуулийн сурталчилгаа ид дундаа орсон энэ үед гишүүд чуулгандаа суух завгүй яваа билээ.
Уг нь хаврын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр байсан. Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол зэргийг хэлэлцэхээр байв. Гэтэл чуулганыг гэнэт завсарлуулснаас болж чухал хуулиудыг хэлэлцээгүй байна.
Сар гаруйн өмнө хаврын чуулганыг завсарлуулж, зургаадугаар сарын 23-нд үргэлжлүүлэх тов зарласан ч гишүүд болзсон цагтаа ирээгүй. Улмаар ирц бүрдээгүй учраас байнгын хороодын хуралдаан цуцлагдаж, чуулганы хуралдаан ч болоогүй.
Хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулиуд батлагдалгүй шинээр бүрдэх парламентад шилжиж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Шагналын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэхчлэн олон хууль зарим нь хэлэлцүүлгийн шатанд байгаа бол зарим буцаагдсан байдаг.
Түүнчлэн АТГ-ын даргын томилгоо, жил бүрийн долоодугаар сарын 1-нд батлагдсан байх ёстой Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд нь шинээр бүрдэх УИХ-д шилжлээ.
Тэгэхээр УИХ-ын шинэ гишүүд яаралтай ажилдаа орох хэрэгтэй. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгуулийн дүнгийн дагуу бид шинэ УИХ, Засгийн газраа байгуулна. Энэ ажилдаа бид эрчимтэй орох ёстой” гэсэн.
Нийгэмд ч бас ийм хүлээлт байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн