“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшиж буй “Ростех” корпораци хувьцаагаа зарах санал ирүүлснийг “Монголын зэс” компани худалдан авсан сайхан мэдээ сонгуулийн сурталчилгаанаас залхсан монголчуудыг сонорыг мялаав. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг Оросын талаас худалдаж авах санхүүгийн бяртай компани одоогоор “Монголын зэс” корпорациас өөр байхгүй хэмээн Оросын тал үзжээ. Худалдаа, хөгжлийн банкны хувьд үндэсний үйлдвэрлэгчдээ үргэлж дэмжиж ирснийг иргэд сайн мэднэ.

Тэгвэл “Монголын зэс” нь Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь монголчуудын эзэмшлийн, үндэсний компани юм. “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компани нийлээд 2015 онд ердөө 4.6 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Тус үйлдвэр “Ростех” корпорацид ногдол ашиг хэмээн жилд дунджаар 40 орчим сая ам.доллар өгдөг байсан бол цаашид энэ бүх мөнгө Монголын эдийн засагт үлдэж, үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монголын талд бүрэн шилжих юм. Ийнхүү Монгол Улсын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг “саалийн үнээ”-гээ бид 100 хувь өөрийн болгож, бүх шимийг нь өөрсдөө хүртэх алтан боломж бүрдлээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-07-01 08:42:43
    bi ch gesen abmaar baina neelttei songon shalgaruulalt yabuulmaar ym shudaraga bai l daa
  • ШУДАРГА ИРГЭН 2016-07-01 07:24:46
    АВСАН ҮНЭЭ 10 ЖИЛИЙН ДОТОР БҮРЭН ТӨЛӨӨД ҮЙЛДВЭР БУСАД ОБЬЕКТ НЬ ҮЛДЭНЭ.ИЙМ ӨНДӨР АШИГТАЙ БИЗНЕСИЙГ МОНГОЛБН ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ АВСАН НЬ ДЭЭР БАЙХАА. БҮҮ ЗАЛИЛ....
  • Буы 2016-07-01 05:12:07
    4 сая долларын ашигтай ажиллаад ноогдол ашигт 40 саяыг өгдөг гэнэ үү, авцалдаа алга аа
  • . 2016-07-01 04:45:46
    За даа, мэдэхгуй, баярлах арай л эрт байга даа!
  • zochin 2016-07-01 02:54:56
    Ene mongol nertei l company, bank bhoos bish ard ni gadaad, oor ulsiin medeld ochij bgashd eee, ard tumnee unen huurahinmaa.
  • иргэн 2016-07-01 02:32:41
    ашгүй дээ, манай улс цэгцрээд л байна
  • Wer 2016-07-01 01:34:16
    Heden luivarchdiin halaasand orson geed AN yalgdlaa sh dee
  • зочин 2016-07-01 01:20:05
    Ээ мэдэхгүй үүнийгээ нууж байгаад Энхбаяр задласнаас болж АН ганц шөнийн дотор баларсан юм биш үү
    • Баагий 2016-07-02 00:36:34
      Энэ синь л МАН д 65 cуудал өглөө.ккк МАН гарахаар яах ч юм манайхан хэт туйлширхиймаа