ЭЕШ-ын дүнг зарлана
2015-2016 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн суралцах ЕБС-ийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар амжилттай болж өндөрлөсөн. Энэ жил шалгалтад 20450 хүүхэд орохоор бүртгүүлснээс ирц 95.3 хувьтай байсан.

Улсын хэмжээнд шалгалтын 32 байр ажилласнаас 10 нь нийслэлд үлдсэн нь хөдөө орон нутагт ажилласан байна. Шалгалтын үеэр ямар нэг зөрчил дутагдал гараагүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлж байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу шалгалт дууссанаас долоо хоногийн дараа хариу буюу зөв түлхүүрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхээр заасан бөгөөд энэ дагуу хариу нийтлэгдсэн. 
Харин шалгалтын дүн мэдээг өнөөдөр  Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар мэдээлнэ. Ингэхдээ шалгуулагчдын дүн оноог мэргэжлийн бүлэг бүрээр нь байршуулах аж.

Харин батламж хуудсыг долдугаар сарын 1-3-нд тараах юм бөгөөд энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд сургуулиараа дамжуулан авах бол  өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм байна. 

Ийнхүү их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчид ЭЕШ-ын дүнгээ авснаар сонирхсон их, дээд сургуулиуддаа бүртгүүлж, улмаар нэмэлт шалгалтад орох юм.  Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон билээ.
 
Тодруулбал, тус хуулийн 7 дугаар зүйлд их, дээд сургууль, коллежийн элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж заасан. Энэ дагуу их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, оюутнуудынхаа хяналтын тоог баталж эхэлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.