АСЕМ-ын бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна
Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламжийг байгуулах, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажилд  22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж буй.

“Буянт Ухаа-2” хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийж байгаа бөгөөд Наадамчдын уулзварт байрлаж буй Замын цагдаагийн газрын постыг будаж, замын хажуу талын далангийн шороог тэгшлэн, хур хогтой жалгыг бүрэн цэвэрлэх ажлыг хийж дуусгажээ.

АСЕМ-ын бэлтгэл ажил дуусах дөхөж байгааг албаныхан хэлж байгаа бөгөөд Их тойруу буюу Бөмбөгөрийн даланд сувгийн цэвэрлэгээ хийх шаардлагатайг гүйцэтгэгч компанид нь уламжлан, Наадамчдын замд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээр 1200 мкв талбайд эко хавтан суурилуулахаар ажил хийгдэх гэж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.