ЭЕШ-ын хариугаа хараарай
2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо ЭЕШ-ын журамд заасны дагуу өнөөдөр 12.00 цагт гарна. Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтны шалгуулагчын булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно. Мөн гар утсаараа мессеж илгээн харах боломжтой юм байна. Тодруулбал,
 

1. Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах

2. Хүсэлтээ бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг( ж/нь: psw )-ийн араас нэг зай авч өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо( ж/нь: 85011016 )-г оруулаад 133233 дугаарт мессэж явуулах

3. Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо зэргээ зөв оруулах.

4. ЭЕШ-ын хуваарь харах бол eyesh гэсэн түлхүүр үгийг 133233 дугаарт илгээх ( үүнд ЭЕШ-д бүртгэлтэй утасны дугаар харгалзахгүй өөр утаснаас энэ мэдээллийг авч болно )

 

Мессэжээр мэдээлэл авах хүсэлтүүд дараах  хэлбэртэй байна. (85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. )

  1. Бүртгэлийн дугаар сэргээх:

                  sms-text:   pid  85011016

  2. Нууц код сэргээх:

                  sms-text:   psw  85011016

  3. Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх:

                  sms-text:  ppw  85011016

  4. Суудлын хуваарь харах:

                  sms-text:   sid 85011016

  5. Дүн оноо харах:

                 sms-text:   dun 85011016

  6. Шалгалтын хуваарь харах:

                  sms-text:  eyesh  ( Шалгалтын хуваарийг дурын утаснаас авахыг зөвшөөрнө.)


Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид маргааш 11 цагаас БҮТ-ийн байранд ирж батламжаа авах юм байна. Харин хөдөө орон нутаг болон хотод 12 анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа батламжаа авна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-01 04:20:01
    Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ жил ямар удаан байнаа, өмнөх жилүүдэд дүн мэдээ одоо гарчихсан байдагсан, бас улс төржөөд завгүй байгаа юм уу