Нутгийн иргэдийн сонголтыг царцаанууд үгүй хийсэн үү
Сонгуулийн өмнөхөн автобус, автобусаар хөдөө орон нутгийг зорин нүүдэллэсэн царцаанууд илэрхий санал хураалтын дүнд нөлөөллөө хэмээн УИХ-ын 9-р тойрогт нэр дэвшсэн Х.Баттулга мэдэгдэж, энэ асуудлыг хуулийн байгууллагад өгөх ёстой гэдгийг Баянхонгор аймгийн АН-ын даргад даалгасан. Тэгвэл үнэхээр царцаанууд нутгийн иргэдийн сонголтыг үгүй хийсэн үү.

Санал хураалтаас нэг хоногийн өмнө УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан “царцааны нүүдэл” гэж нэрлэгдээд байгаа сонгогчдын шилжилт хөдөлгөөний талаар тодорхой мэдээллийг өгсөн. Түүний өгсөн мэдээллээр сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэд олноороо өөр аймаг, тойрог руу шилжиж байгаа  бөгөөд уг шилжилт хөдөлгөөнөөр дөрвөн аймаг тэргүүлсэн байна.

Тухайлбал Архангай аймаг руу 1341, Баянхонгор аймаг руу 2261, Увс аймаг руу 3300, Хөвсгөл аймаг руу 2985 сонгогч энэ хугацаанд шилжиж очсон байна. Харин бусад аймаг, дүүргүүдэд төдийлөн шилжилт  хөдөлгөөн их хийгдээгүй аж.

Эдгээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн аймгуудыг тойргоор нь авч үзвэл Баянхонгор аймгийн 9-р тойрогт 1900, Увс аймгийн 31-р тойрогт 2778, Хөвсгөл аймгийн 37-р тойрогт 1195, 39-р тойрогт 1708 сонгогч тус тус шилжиж очжээ.

Сонгогчдын тоогоор саналын хуудсыг тухайн саналын хэсэгт илгээдэг хөдөө орон нутагт, зарим газар бүр саналын хуудас дутсан явдал гарсан нь энэ удаагийн сонгуулийн бас нэг гажуудлын илрэл байлаа. Үүнээс үүдэж зарим тойрогт төлөвлөөгүй олон сонгогч гэнэт гарч ирснээр саналын хуудас дутагдаж, сандаргасан тохиолдол ч гарсан. СЕХ-ны мэдээллээр сонгуулийн үеэрх суурин хаягийн шилжилт хөдөлгөөн хийх хүсэлтэй 21199 иргэн хүсэлтээ гаргасан боловч хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн 18309 иргэн амжиж шилжжээ. Харин үлдсэн 2890 сонгогч саналаа өгөх эрхгүй хоцорсон байна.

Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хориглосон ямар нэг хуулийн заалт байхгүй ч сонгогчийн шилжилтээс шалтгаалан сонгуулийн үр дүнд "царцаа" нөлөөлөх тохиолдолд цагдаагаар шалгуулж, улмаар шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх боломжтой юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-02 08:30:17
    huurhii nuuj byydag tsartsaag hotod buu oryyl....
  • tsl 2016-07-02 01:30:34
    tsartsaa ochson gazar dahin songuuli yvuulya!!!!! bid ene zergiin zardaliig daah bailgui de
  • irgen 2016-07-01 10:20:53
    BUH TSARTSAANUUDIIG NER USTAI N OLON NIITED ZARLAYAAA
    • Zochin 2016-07-01 19:54:49
      tegye! unen yum uneneree baih yostoi.MAN ugaasaa hor nairuulagch.Hor nairuulahgui geer MAN ug ni hezee ch olonhi bolohgui l dee.
  • зочин 2016-07-01 03:26:41
    Портуунаа сонгуульд уначихаад одоо ийм юм яриад юу хийнэ дээ Архангайхан чамаас уйдсан байсан юм шүү дээ
  • zochin 2016-07-01 03:03:58
    SONGOH ERHEE LUIVARDUULJ HOHIRSON IRGED EVLELDEN NEGDEJ BURUUTNIIG OGTCRUULAH N TUILIIN UNEN.