АН-д намаа шинэчлэх даалгавар, МАН-д ахиад нэг боломж өгсөн сонголт байлаа

Монголчууд төрийн эрх барих улс төрийн намаа сонголоо. Олонхийг бүрдүүлэх эрхийг нэг л намд өглөө. Олон намын төлөөлөл багтсан алаг эрээн сонголтыг энэ удаад хийсэнгүй. Намыг биш хүнийг нь харж өгнө гэсэн явуургүй улс төр ч энэ удаад болсонгүй. Монголчууд эв нэгдэл, тогтвортой байдлыг илүүд үзжээ. Нөгөө талаар өнөөдрийн амьдрал нь халамжтай байвал, маргаашийн ирээдүй тийм ч чухал биш гэсэн сонголт хийчихлээ.
 
Өчигдөр 09:00 цагт СЕХ-ноос өгсөн эцсийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН-ынхан авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тэд дангаараа УИХ, Засгийн газраа бүрдуүлэх эрхтэй болов. Харин өнгөрөгч дөрвөн жилд олонхи бүрдүүлэх эрхийг л авч, МАХН, МАН- тай засаг байгуулж үзсэн АН-ынхан ялагдал хүлээж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд буюу есөн гишүүнтэй болов. Мөн МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар төрийн төлөөлөл болж, парламентын танхимд суух эрхээ авлаа. Шинэ парламентын гишүүд өнөөдөр СЕХ-ноос түр үнэмлэхээ гардан авах юм.
 
Ялалт, ялагдлыг нэг намд дангаар үүрүүлсэн энэ удаагийн сонголт олон талаар өвөрмөц байсан юм. Тодруулбал, УИХ-д өнөө жил ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй гишүүд суух гэж байна. АН-аас нэг эмэгтэй, харин эрх баригч МАН-аас 12 эмэгтэй улстөрч сонгогджээ. Түүнчлэн, МУГЖ нэг гишүүнтэй болсон бол үндэсний бөхийн хоёр дархан аварга, нэг аварга төрийн түшээтэй болов. Хамгийн залуу улстөрчөөр Хэнтий аймгаас нэр дэвшин сонгогдсон Д.Гантулга гэх залуу тодорлоо. Тэрбээр, 29 настай аж.
 
Энэ мэтээр сонгуулийн онцлог, үр дүн, АН-ын ялагдал, Ардын намын ялалтын талаар хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэн бичиж байна. “ММ” ч энэ удаагийн дугаарт МАН-ын ялалт, АН-ын ялагдлыг өөрсдийн өнцгөөр тоймлов.


АН-ын ялагдал ард түмнээ хэт басч байсны үр дүн

 
Үнэмлэхүй ялалтын үр дүн яагаад ирсэн, өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн АН яагаад ялагдахад хүрэв гэдгийг хүмүүс олон янзаар тайлбарлаж буй. Гэхдээ сонгуулийн үр дүн хэний ч таамаглаж байгаагүй үр дүн байсан юм. Тэр тусмаа АН-ын хувьд, ийм зүйл хүсээгүй. Олон удаагийн судалгаа рейтингээс харсан ч АН олонхи бүрдүүлж чадахгүй ч эвсэл байгуулах хэмжээнд суудал авах нь тодорхой байв. Гэвч яагаад, юуны учир шат шатны сонгуульд ялагдал хүлээв гэдгээ АН-ын бусдаас бус өөрсдөөсөө асуух хэрэгтэй болжээ.
 
АН төрийн эрх барих дөрвөн жилийн хугацаандаа бүтээж босгож чаддаг гэдгийг хангалттай харуулсан. Тэд хийж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Хийсэн бүтээсэн нь нүдний өмнө харагдаж, гарт баригдаж буй. Тэр тусмаа газрын наймаа, авлига, хүнд суртлын үүр уурхай болсон нийслэлийг Э.Бат-Үүл ба түүний нөхөд 360 градус өөрчилж чадлаа. Гэвч монголчууд бид хэтэрхий богино ой санамжтай юм. Өмнө ямар байснаа мартчихаж. Нөгөө талаар дээрээ хөлөө олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр дээдсийн толхилцоон нийслэлийн шинэчлэлийг хүртэл хөлдөө чирсэн нь энэ юм. АН-ынхан нэг удаа Засгийн газраа унагасан. Н.Алтанхуягийг тэд өөрсдөө улайрсаар унагаж байлаа. Өөрийнхөө хүнийг улдан татаж, орон шоронд оруулж байлаа, тэд. Журмын нөхрийнхөө ар нуруунаас хутгалж, жинхэнэ хэрүүл тэмцэл, үл ойлголдол, зөрчил толхилцооныг өнгөрсөн дөрвөн жил харуулжээ.  Тиймдээ ч ард түмэн АН-ын хийсэн ажлаас биш хэмлэлдээнээс залхсандаа л ийм сонголт хийчихэв.
 
Нөгөө талаар монголчууд мөнгөнд хууртахгүй гэдгээ харууллаа. АН-ынхан сонгуулийн өмнөхөн олон поп амлалт өгсөн. Хувьцаагаа 300 мянгаар худалдах, “Сайн оюутан”, “Сайн малчин” гэх мэтээр олон ч популист амлалт өгч байв. Нэг ёсондоо мөнгө өгье, та бидэнд саналаа өгчих гэсэн утгатай мэдэгдэл ар араасаа хийж, ард иргэдийг басч байлаа. Гэвч монголчууд өмнөх шигээ улстөрчийн атгуулсан
хэдэн халтар төгрөг, поп амлалтад хууртахгүй болжээ. Энэ ч сайн жишиг болж, улс төрийн бусад намуудад сургамж болсон нь дамжиггүй.
 

Хэвлэл мэдээллийг үл тоож болохгүйг харууллаа

 
АН-ын ялагдлын бас нэгэн шалтгаан бол хэвлэлийн пиараа буруу хийсэн явдал гэдгийг олон судлаачид хэлж буй. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сошиал медиа буюу фэйсбүүк. твиттерээр сурталчилгаа хийгээд л ялалт авчихна гэж итгэж байв.
 
Харамсалтай нь сонгуулийн насныхан энэ орчныг төдийлөн хэрэглэдэггүй. Харин сонгууль өгөхөөс залхуурдаг, хойш суудаг, жил жилийн сонгуульд хамгийн бага буюу 10-20 хувьтай л оролцдог 18-25 насныхан энэ орчинд идэвхтэй байдаг. Буруу тооцож, пиараа зөв хийж чадаагүй учраас ялагдчихлаа. Тэд өдөр тутмын бүх хэвлэл мэдээллийн амыг барьж, зурагтын нэвтрүүлэгт хүртэл цензур тогтоож байв.
 
Өөрөөр хэлбэл, ард түмнийг мэдээллээр хангахгүй байх юм бол ялалт авна гэсэн тактик нь буруу байсныг энэ ялагдал тэдэнд ошпуулж өгөв. Сониноор сайд, ялаа хоёрыг алж болдог гэдэг үг хэзээ ч хуучрахгүй. Өдөр тутмын хэвлэл гэдэг үнэ цэнээ хэзээ ч алдахгүй гэдгийг АН-ынхан тооцож үзээгүй нь харамсалтай. Хэвлэл мэдээллийн амыг барих бус хийсэн бүтээснээ иргэдэд танилцуулж, ам дамжсан цуурхлын талаар үнэн бодит мэдээллийг ард түмэндээ хүргэж байсан бол арай ч ингэтлээ далаараа цэвэр тавиулахгүй гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй биз. Монголчууд бид хэзээнээс л ялсанд нь биш ялагдсаныг нь өрөвддөг ард түмэн. Тиймдээ ч хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Ялагдсан дээр нь дэвслэхийг ч хүссэнгүй. Гагцхүү дотоодын зөрчлөө арилгаж, намаа шинэчлэх цаг болсныг АН-ын лидер залуус ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Тэд ч энэ талаар ярьж, бичиж эхэлсэн нь сайшаалтай. АН-ын өнөөдрийн удирдлагууд мэдээж хариуцлага үүрэх нь тодорхой, хариуцлагаа үүрнэ гэдгээ ч хэлчихсэн. Гэхдээ нэг удаад даргаа солиод өнгөрөх, эсвэл намаа шинэчилж, бодлогын алдаагаа засч нам шиг нам болох уу гэдэг л чухал юм. Шинэ дарга тавиад ч өнөөх л фракцийн улс төр, фракцийн дарга нарын амин хувийн эрх ашиг, өс хонзонгоор улс төр хийсээр байвал ирэх дөрвөн жилд дахин ялалт ирэхгүй.
 
Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэд ардчиллын буянаар ямар сайхан амьдрал үзэж байгаагаа мартахгүй, мартаа ч үгүй. Гагцхүү идэх уухаа захирч чадахгүй цөөн хэдэн дарга, хэдхэц улстөрчдийн дотоодын толхилцоон эвдрэлээс залхсандаа ийм сонголт хийсэн юм. АН-ын залуус дарга нарыгаа даапаалж, ялагдсан дээр нь гишгэлэхийн оронд өөрсдийгөө боловсруулж, улстөрч болоход бэлтгэх цаг нь ирсэн байна. Ялах, ялагдах нь улс төрийн тоглоом хойно ялагдалдаа дүгнэлт хийж дөрвөн жилийн дараа илүү шинэчлэгдсэн нам, илүү боддоготой улс төрийн хүчин болж төлөвшихийг ард түмэн тэдэнд энэхүү сонголтоороо даалгавар өгөй.


МАН хэн гэдгээ харуулж чадахгүй бол хэн ч биш болох вий


Харин илүү их хариуцлагатай, эв нэгдэлтэй, дотоод зөрчил биш улс эх орны хөгжлийн төлөө л цаг наргүй ажиллах шаардлагатай болж байна. Өмнөх хийснийг баллуурдаж, эрх барьж байсан нэгнээ үгүйсгэдэг, өш хонзонгийн сэдэлтэй улс төр хийхийг ард түмэн тэвчихгүй. Улстөржилт бус улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадахгүй л бол МАН дахиад хэн ч биш болно

 
Улс төр судааачид, улс төрийн намуудын талаар судалгаа хийдэг олон улсын байгууллагууд ийм утгатай мэдэгдэл эхнээсээ хийж эхлэв. Яагаад гэвэл, МАН-д өгсөн ард түмний үнэмлэхүй санал тэднийг ирэх дөрвөн жилд хэн гэдгээ харуулах шалгуур болж байгаа юм. Монгол төрийн бодлогыг 90 жил тодорхойлсон улс төрийн нам тун ч хатуу газардаж байсан нь саяхан. Газрын наймаа, авлига, хүнд суртлыг тэд дээд зэргээр цэцэглүүлж, нийслэлийг маань хөгжүүлэх биш хөсөр хаяж байсныг хэн ч мартаагүй.
 
Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн уналт тэдэнд олон зүйлийг ойлгуулсан гэж итгэсэн учраас дахиад нэг удаа итгэл үзүүлэв. Харин илүү их хариуцлагатай, эв нэгдэлтэй, дотоод зөрчил биш улс эх орны хөгжлийн төлөө л цаг наргүй ажиллах шаардлагатай болж байна. Өмнөх хийснийг баллуурдаж, эрх барьж байсан нэгнээ үгүйсгэдэг, өш хонзонгийн сэдэлтэй улс төр хийхийг ард түмэн тэвчихгүй. Улстөржилт бус улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадахгүй л бол МАН дахиад хэн ч биш болно. АН-ын нэг удаагийн ялагдал тэдний хувьд асар том боломж гэдгийг МАН- ын лидер улстөрчид мэдэхийн сайнаар мэдэж буй биз.
 
Тиймдээ ч нийслэлд хийгдсэн их бүтээн байгуулалт, иргэдийг орон сууцжуулах бодлого, хэрэглээ халамжийг шүтсэн мөрийн хөтөлбөр биш үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх ажлыг хийх учиртай юм. Улсын төсвийг иддэг уудаг, төрийн албыг төрлийн алба болгож завхруулдаг өмнөх алдаагаа дахиад давтаад эхэлвэл энэ удаагийн ялалтаар улс төрийн замнал дуусна гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
 
Юутай ч Монголын ард түмэн АН-аас шинэчлэгдэхийг, Ардын намд дахин нэг боломж олгох сонголт хийлээ. Хэн, хэн нь илүү хариуцлагатай байж чадахгүй бол маргааш адилхан л улс төрийн тавцангаас арчигдах билээ. Хатуу боловч үнэн байдал ийм л байна. Монголын ард түмэн сонгуульд санал өгч сурчээ. Тэд худлаа амлалтад итгэхээ больчихож. Бас хэдэн халтар цаасаар саналаа худалддаг байхаа больсон байна. Энэ л том ахиц дэвшил байлаа, өнөө жилийн сонгуулийн хувьд.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-02 09:42:08
    MAHAH ard irgediinhee itgeliig bitgii l Aldaasaa tegvel dahij garna gej tvvhend bgvi shvv gyij bn ard tvmnii toloo yaj ajildaa l haryylaad og amjilt
  • !!! 2016-07-02 04:00:10
    МАН сайндаа биш, АН хэт муу тэнэг байсны ур дун гарлаа!!! МАН юу ч бутээхгуй дээ, харин дундарсан гэдсээ цудийтэл иднэ!!!!!
  • хххх 2016-07-01 11:13:08
    Батчимэгийг намын даргаараа сонгох
  • зочин 2016-07-01 04:54:49
    АН-ЫН ХУЛГАЙЧУУД ЗАЙЛЖ НЭГ САНАА АМАРЛАА. ЮМ ХИЙСЭЭН, ХИЙСНЭЭСЭЭ ИЛҮҮ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД ЯДАРГААТАЙ НОВШНУУД ЮМ. ХОХЬ НЬ...
  • Dorj 2016-07-01 04:00:35
    АН улс төрөөс компанийн захирлуудаа цэвэрлэж чадлаа. дараагийн ээлж МАН-д байгаа шүү
  • Сандуй 2016-07-01 03:26:48
    Нийслэлээс босгосон 60 тэрбумаараа та нарт цэцэрлэг сургууль барьж өгнө. Манай намыг дэмжээд байвал та нар улсын төсөв харах шаардлагагүй болно.
  • Би 2016-07-01 03:21:45
    З.Энхболд, Сайханбилэг, Баярцогт нарын Монголын ард түмнийг хэт басамжилж байсны үр дүн. Төрийн албыг чадваргүй гишүүдээрээ хашуулсаны гай
  • Үнэн 2016-07-01 02:05:59
    Офшорчин Баярцогт, Чулуудайгаас болж АН ялагдлаа. Төр засаг чонын амнаас барын аманд орлоо. Газрын наймаачин, авилгалчид Монголд шударга ёс тогтоох юм гэнэ
  • Me 2016-07-01 01:59:17
    Yalsan, yalagdsan 2 namd houyland ni surgamjtai songuuli bolsoon. 4 jiliig uurdiin yum shig sanaj bolohgui e. Ard tumen dungee tavih ergeh hugatsaa hurdan shu.
  • JERVIS 2016-07-01 01:57:22
    MANGAR-uud Yalaa nemtsgeevee!!!!!Yal avah ni todorhoi olon novshnuud biishuu tanaid!!!!
  • Зочин 2016-07-01 01:54:43
    Бүхнийг мэдэгч чонын бэлтрэг Зи, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй Фортуна, Оросын мафийн гар хөл Женко, Хятад Баярцогт, толгойгүй Сайханбилэг нараас болж АН ялагдсан...