“Чингис хаан гран при”-2016 тэмцээнээс 2020 оны олимпийн эрхийн оноо олгоно
“Чингис хаан гран при”-2016 тэмцээн маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд нээлтээ хийнэ. Энэ удаагийн тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байна. 

Тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаан маргааш 13.00 цагт эхлэх юм. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болох аж. Дараагийн өдөр нь эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ийн жинд аваргууд тодрох юм байна. Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 90% -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ийн жингийн барилдаан тус тус явагдана.
 
Тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу хувиарын дагуу 56 тамирчнаа оролцуулахаар болжээ. Харин БНХАУ 23, БНСУ 6, ОХУ 14, Азербайжан 9, Хорват 3, Куба 3, Чех 2, Япон 7, Казахстан 4, Кыргызстан 3, Люксембург 1, Словен 3 тамирчнаа оролцуулж байгаа юм байна. 

Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдын олимпийн эрхийн оноо “Рио 2016” олимпийн оноонд нэмэгдэхгүй. Харин ирэх 2020 оны олимпийн оноонд тооцогдоно гэдгийг зохион байгуулагчид хэллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus