Их, дээд сургуулиуд элсэгчдийнхээ тоог баталж эхэлжээ
Долдугаар сарын 02 гэхэд ихэнх их, дээд сургуулиудын бүртгэлийн хугацаа дуусна. Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон билээ.
 
Тодруулбал, тус хуулийн 7 дугаар зүйлд их, дээд сургууль, коллежийн элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж заасан. Энэ дагуу их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, оюутнуудынхаа хяналтын тоог баталж эхэлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus