Чихрийн шижингийн өвчлөлийг 90 хувиар бууруулах боломжтой
“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр”-ийн халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент сургагч багш, зохицуулагчдыг бэлтгэх арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг батлах тухай 34 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор энэхүү сургалт явагдаж байгаа ажээ.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хяналтад авч, эрт арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хуртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн хам шинжийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ-аас зөвлөжээ. Иймээс энэ талаарх дадал зуршлыг олон нийтэд таниулах сургагч багш, зохицуулагчдыг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа ажээ.
Уг сургалт маргаашийг дуустал үргэлжилнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nara 2014-07-03 03:33:23
    surgaltiin zovolgoo ogooch
    202.21.120.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-02 23:13:51
    ММММ ШОУ
    112.72.13.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-02 23:13:50
    ММММ ШОУ
    112.72.13.132
    Мэдэгдсэн Хариулах