Баяр наадмыг таван улсын Ерөнхийлөгч үзэж, сонирхоно
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож буй. 
Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон буюу 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морь уралдуулахаар болжээ.
Үндэсний их баяр наадам АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын өмнөхөн болж байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох болсон байна.

Цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто машины зогсоолыг долоон давхар бүхий 500 машины зогсоол ашиглалтан оруулж шийдэх гэж байгаа бөгөөд “Дүнжингарав”, “Japan town” хотхоны гадна талбайг мөн зогсоол болгон ашиглах аж.

Энэ жилийн хувьд улсын баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалах бөгөөд нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus