Монгол улсын шигшээ баг Макаогийн багтай тэнцлээ
2017 онд Япон Улсад зохиогдох Зүүн Өмнөд Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ.Тус тэмцээнд Тайвань, Монгол, Марианы арлууд, Макаогийн баг тамирчид нэг хэсэгт таараад байгаа. 

Өнөөдөр 13:30 цагт эхэлсэн  Монгол Макаогийн багийн тоглолт дөнгөж сая  2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.Тоглолтын нэгдүгээр үеийг Макаогийн баг 2:1 харьцаатай тэргүүлж дуусгасан ч хоёрдугаар үед Макаогийн хамгаалагч торгуулийн талбайд Мөрөн дээр алдаа гаргаж, манайхан торгуулийн цохилтыг амжилттай болгосноор тоог тэнцүүлж чадлаа. Улмаар хоёр багийн тоглолтод дахин гоол ороогүй бөгөөд тэнцээгээр дуусгалаа. 

Манай шигшээ баг 07.02 бямба гарагт Тайванийн багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх хуваарьтай байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus