Цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд

Энэ ням гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  задгай талбайд кино гаргахаар болжээ. Тодруулбал, тус хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр бидний сайн мэдэх хайр дурлалын шилдэг кино “Notebook” киног үзэх боломж олгож байгаа юм.



Тэгвэл энэхүү боломжийг Movie lovers Mongolia-ийн залуус зохион байгуулж байна. Киног кинотеатрт биш задгай талбайд үзэхийг илүүд үздэг үзэгчдэд зориулсан энэ төсөл барууны оронд өргөн дэлгэрсэн байдаг. Тасалбарын үнэ том хүн 5000, хүүхэд 2000 төгрөг.

Энэхүү үйл ажиллагаа нь энэ ням гарагийн 22.00-01.00 цаг хүртэл үргэлжлэх аж.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus