Ам.долларын зарах ханш 2005 төгрөгтэй тэнцлээ
Ам.долларын ханш эрчтэй суларч байсан ч хоёр хоногийн өмнөөс өсөж эхэлсэн. Ингээд өчигдөр өдрийн байдлаар 1962 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар зарах ханш хамгийн дээд тал нь 2005 төгрөгтэй тэнцээд байна. Энэ бол валют арилжааны төвийн ханшийн мэдээлэл юм. Харин арилжааны банкуудад авах ханш 1962-1975 төгрөг байгаа бол  зарах ханш 1985-1990 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 

Ам.долларын ханш  цаашид буурах төлөв байхгүйг эдийн засагчид хэлж байсан ч оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотойгоор ам.долларын ханш буурна гэх хүлээлт байсан юм. Харин энэ хүлээлт байхгүй боллоо. 

Өнөөдөр төв банкнаас валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.Банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс 70.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн саналыг биелүүлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus