О.Баасанхүү: Эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга
УИХ-ын 2012 оны сонгуулиар МАХН-аас жагсаалтад багтаж УИХ-ын гишүүн болсон хүний нэг бол О.Баасанхүү. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөсөн цагаас эхлэн Н.Энхбаярын “бор оймсон”-нд хавчуулагдаж орж ирэгсэдийн нэг хэмээх хүн олон байв.

Гэвч энэ удаад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн 47 дугаар тойрогт өрсөлдөж, өөрийн хүчээр намдаа парламентын суудал авчирч чадав.

Тэрбээр сонгуулийн дүн гарсан дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би уулынхаа оройг хараагүй. Гэхдээ би дээш авирах болно. Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга” гэсэн байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus