СЭЗДС Их Сургуулийн ангилалтай боллоо
СЭЗДС нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших ууган сургуулиудын нэг юм.  Тус сургууль анх 1924 оны 6-р сарын 1-нд Гаалийн сургууль нэртэйгээр байгуулагджээ. Улмаар 1931 онд Нягтлан бодогчдын дээд сургууль, Дэлхийн хоёрдугаар дайны дараа Санхүү эдийн засгийн коллеж нэртэй болсон байна. Хамгийн сүүлд 1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болж нэрээ өөрчилсөн байна.

Тэгвэл тус сургуулийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамруулах тухай сайдын тушаал гарчээ.

Ингэснээр ирэх сарын 1-нээс эхлэн Санхүү Эдийн засгийн Их Сургууль болж байгаа аж.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus