Э.Бат-Үүл чөлөөлөгдөх хүсэлтээ тавина
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 300 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. 45 тойргийн дүн мэдээгээр 34 тойрогт МАН ялалт байгуулж, 11 тойрогт АН ялалт байгуулсан юм.

Ийнхүү МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулав. Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийсэн. Түүний хувьд "нийслэлийн АН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгтэй бүрэн итгэлтэй байсан" гэлээ.

Гэвч нэгэнт сонгуулийн үр дүн эсрэгээр гарсан учраас Э.Бат-Үүл нийслэлийн АН-ын хороондоо намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus