“Чингис хаан” Гранпри маргааш эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан” Гранпри тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.
Тус тэмцээнд 13 орны 134 тамирчин 56 багц Медалийн төлөө өрсөлдөнө.

 Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорихоороо онцлогтой.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus