Ч.Содномцэрэнд БАЯР ХҮРГЭЕ
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байжээ. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувь байв. 

Ийнхүү сайн мэдээ, зохион байгуулалтаараа илүүрхсэн 2016 оны сонгууль элдэв будлиан, хэрүүл маргаангүй амгалан болж өнгөрлөө.

Иймээс энэ сонгуулийн зохион байгуулалтыг хариуцаж ажилласан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд баяр хүргэх ч багадна. Иргэдийн дунд сонгуулийн дүнгээс үүдэлтэйгээр элдэв зүйл болох вий гэсэн битүүхэн айдсыг Ч.Содномцэрэн зохион байгуулалтыг өндөр төвшинд хийсэн сонгуулийн үйл явцаараа үгүй хийв. Энэ удаа хар машин хийгээд СЕХ-г буруутгах боломж олдсонгүй.

Ч.Содномцэрэн зохион байгуулалтыг хэрхэн хийж, монголчуудад хэрхэн сонгуульдах ёстой үлгэр дуурайллыг үзүүлж чадлаа.Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа урд өмнөх сонгуулиас тэс ондоо болж, хэвлэл мэдээллийнхэн болоод ард түмний нүдэн дээр саналын дүн шууд харагдах байдлаар зохион байгуулсан нь онцлох үйл явдал боллоо. Ийм ч учраас элдэв хардлага сэрдлэг, сонгуулийн маргаан гарах үндэсгүй болж байгаа юм. Энэ бүхнийг СЕХ, Ч.Содномцэрэн дарга хийж чадлаа.

Түүнд алга нижигнүүлэн баяр хүргэе.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus