30-35 градус хүрч хална

2016 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

7-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus