З.Энхболд огцрохоо мэдэгдлээ
Сонгуулийн үр дүн МАН-д баярын симфони эгшиглүүлэх боломж олдоо. Харин АН арайхийн бүлэг байгуулах хэмжээний суудал авлаа.

Иймээс АН-ын дарга З.Энхболд намаа ялагдалд хүлээлгэсэн хариуцлагаа хүлээж огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. АН энэ сонголтыг хүндэтгэж байгаа. МАН-ын болон бусад өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Манай намаас  10 гаруй нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Сонгуулийн үр дүн гэдэг ард түмний төр засагтаа тавьж байгаа үнэлгээ юм. Хүндэтгэж байна. Бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ бид бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Л.Эрхэмбаяр бид хоёр зохих ёсны дагуу хариуцлагаа хүлээнэ” гэсэн.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus