З.Энхболд: Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна, МАН-д баяр хүргэе
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, сонгуулийн урьдчилсан дүн гараад байна. Урьдчилсан дүнгээр МАН-ын 63 тойрогт ялалт байгуулаад бол АН 11 тойрогт ялалт байгуулсан дүн мэдээ байгаа юм.Харин МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт аваад байна.

Дөнгөж сая АН-ын дарга З.Энхболд АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийж, ард түмний сонголтыг хүндэтгэж байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Бид Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч байна. Ялалт байгуулсан МАН-д баяр хүргэж, сайн ажиллахыг хүсье. Манай намын ялалт байгуулсан 10 гаруй гишүүндээ мөн баяр хүргэе. Гэхдээ манай нам эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаашид ч үргэлжлүүлэн ажиллана. Мөн Л.Эрхэмбаяр бид хоёр намынхаа дүрмийн дагуу ялагдсан хариуцлагаа хүлээж, удахгүй огцорно” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus