М.Энхболд: Бид бүхий л хүч бололцоогоо дайчилж ажиллах болно
МАН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль амжиллтай явагдаж өндөрлөсөн тухай мэдээллийг СЕХ-оос хийлээ. Энэ сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшсэн 63 нэр дэвшигч ялалт байгуулаад байна. Аймаг нийслэлийн ИТХ-д дүн гарч Завхан аймгаас бусад 20 аймаг, нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонх болсон байна. Энэ сонгуульд ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын  нэр дэвшигчдийг дэмжсэн намын гишүүд, идэвхтэн, сонгуультангууд, бидний мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Улаанбаатар хотод болон орон нутагт манай намын штабууд нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, намын ухуулга сурталчилгааны ажилд ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ намын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монголын ард түмэнд МАН-д их итгэл хүлээгэлээ. Энэ итгэл найдварын ард асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид бүхэн ойлгож байна. Бид энэ хариуцлагыг дааж, та бүхнийхээ  итгэсэн итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгийг энэ индэр дээрээс зориуд цохон тэмдэглэж байна. Бид удс орныхоо эдийн засгийн болон нийгмийн өнөөгийн байдал ард иргэдийнхээ аж амьдрал доройтож байгаа байдал Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд уруудаж, доройтож байгааг засаж залруулахын төлөө бүхий л хүч чадал бололцоогоо дайчилж ажиллах болно” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus