Төрсөн эгч, дүүс  нэг танхимд төр түшилцэхээр боллоо
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, одоогоор санал хураалтын дүнг тоолж байна. Энэ удаагийн сонгуульд МАН урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад байгаа юм. Тэд 63 тойрогт ялалт байгуулсан дүн мэдээ байна.

Харин одоогийн эрх баригч АН 11 суудал, МАХН 11, бие даагч нэг суудал аваад байгаа юм. Тэгвэл  ирэх дөрвөн жил төрийн эрх барилцах 76 эрхэмийн дунд төрсөн эгч дүүс зэрэг багтаад байна. Тодруулбал УИХ-ын сонгуулийн 16-р тойрог буюу Дундговь аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Саранчимэг УИХ-ын 51-р тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus