Сонгуулийн ирц  дөрвөн жилийн өмнөхөөс нэмэгджээ
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт орон даяар эхэлж, 22:00 цагт дууслаа. Одоогоор санал тоолох үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Яг одоо СЕХ-ноос сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлж байна.

Мөн энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өмнөх сонгуулиас энэ удаагийн сонгуулийн ирц нэмэгдсэн гэдгийг онцолж хэллээ. Тодруулбал орон нутагт нийт сонгогчдын 70 гаруй хувь саналаа өгсөн бол нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь саналаа өгчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus