Урьдчилсан саналаар дараах нэр дэвшигчид тэргүүлж явна
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт орон даяар эхэлж, 22:00 цагт дууслаа. Одоогоор санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. СЕХ-ны мэдээллийн технологийн төвийн даргын мэдээлж буйгаар санал хураалтын урьдчилсан дүн 3-4 цагийн дотор гарна гэж байсан юм.

Тэгвэл СЕХ-ны байранд байрлах өргөн дэлгэцээр  саналын дүн шууд гарч байна. Зарим хэсгийн хороодын саналын дүн 100 хувь ирээд байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 56-р тойрогт  МАН-ын нэр дэвшигч Ц.Нямдорж саналаараа тэргүүлээд байна. Мөн Сэлэнгэ аймгийн 25-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Н.Оюундарь  урьдчилсан дүнгээр ялалт байгуулжээ.

Мөн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд, Лу.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus