Сонгуулийн штабын ажилтны биед халджээ
МАН-ын Сонгуулийн штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАН-ын Сонгуулийн штабын ахлагч Су.Батболд "УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн  штабын ажилтнуудын биед халдсан үйлдэл гарлаа.  МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн штабын ажилтны биед халджээ. Хүчирхийлэл хэрэглэх зүйл байж болохгүй. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагад хандаж хариуцлага тооцох болно. Тийм учраас бие биедээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа оролцохыг уриалж байна.

Сонгуулийн ирц өндөр байна. МАН-ын Сонгуулийн штабын зүгээс төр засаг, орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцсон иргэд сонгогчдодоо талархснаа илэрхийлж байна" гэлээ.

Бусдад түгээх
  • gplus