Орон даяар санал хураалт дууслаа
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар 22:00 цагт дууслаа. Өглөөний 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл ажиллагаа ийнхүү дууслаа. 

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх тооцоо байсан.

Харин 21:00 цагийн байдлаар иргэдийн 61.3 хувь нь саналаа өгсөн талаар   нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн билээ. Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээ хараахан ирээгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр буюу 17:00 цагт 61.7 хувьтай байсан нь нэлээд өндөр үзүүлэлт юм. 

Сонгуулийн санал хураах ажиллагаа албан ёсоор дууссан бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 22:00 цагаас хойш Дүүргийн сонгуулийн хороодын шийдвэрээр нийт санал авах байруудын 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулах аж. 

Хяналтын тооллогын дүнг 01.00 цагт мэдээлэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus