Санал хураалт дуусахад хагас цаг үлдлээ
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Өглөөний 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл ажилагаа дуусахад нэг хагас цаг үлдээд байна. СЕХ-ны өгсөн мэдээллээр 17:00 цагийн орчимд улс орон даяар сонгуулийн ирц 55 хувьтай байгаа аж.  

Орон нутагт  ирц нэлээд өндөр хувьтай зарим аймгуудад нийт сонгогчдын 80 гаруй хувь нь саналаа өгсөн байдалтай байна. Тухайлбал Увс аймгийн нийт сонгогчдын 81.4 хувь нь саналаа өгөөд байгаа аж. Харин нийслэлд иргэдийн 47 хувь нь саналаа өгөөд байгааг мэдээлсэн.

СЕХ-ноос санал хураалтын дараагийн мэдээллийг 22:00 цагт өгөх юм. Харин үүнээс хойш санал хураалтын дүнг мэдээлэх учиртай. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus