Наадам сүлд дуутай болов
Үндэсний их баяр наадам энэ жилээс "Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна. Уг сүлд дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.
 

"Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс эхлэн цацах бөгөөд дууны клипийг "Cross” студид бүтээсэн гэнэ. Шинэхэн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролцсон ажээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus