Саналын хайрцагны лацыг хуулсан зөрчил гарчээ
Сонгуулийн санал авах автомат машинтай холбоотой гомдол СЕХ-д хэд хэд ирсэн байна. Өвөрхангай аймгийн Төгрөг суманд тог тасарсны улмаас санал авах төхөөрөмжид уншуулж байсан саналын хуудас гацсан байна. СЕХ-оос цахилгаанаар хангах асуудлыг зохицуулсан гэнэ. Үүнээс гадна тогны хэлбэлзлээс болж Увс аймаг болон Хан-Уул дүүрэгт автомат машинууд гацсан тохиолдлууд гарчээ.

Мөн СХД-ийн 71 дүгээр тойргийн 3 дугаар хэсэгт нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсыг машинд уншуулахгүйгээр шууд хайрцаг луу хийсэн байна. Тагнуул, цагдаагийн байгууллагууд шуурхай ажиллаж, үйлдлийг таслан зогсоосон.  Гэтэл яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дугаар хэсэгт мөн гарчээ. Хуулийн хяналтынхны ярьж байгаагаар нь энэ хоёр гарсан үйлдэл нь нэг ижил байгаа нь цаанаасаа зохион байгуулалтай байж магадгүй гэж бид үзэж байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus