Хурууны хээ уншигч ажиллахгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор СЕХ-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Иргэний бүртгэлийн компьютер дээр хурууны хээ танихгүй байна, хурууны хээ уншигч машин ажиллахгүй байна гэх асуудлаар СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн “Иргэний бүртгэлийн компьютер дээр хурууны хээ танихгүй байна, хурууны хээ уншигч машин ажиллахгүй байна гэсэн гомдол хэд хэд ирсэн.  Иргэний бүртгэл мэдээллийн явуулын баг энэ доголдлуудыг дор дор нь арилгаж байгаа. Хурууны хээ уншигч тоног төхөөрөмж ажиллахгүй бол Сонгуулийн тухай хуулийн 89.4 дүгээрт иргэний үнэмлэхээр нь бүртгэнэ гэж заасан байгаа. Үүнийг дагуу зохицуулагдана” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus