12 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 18.2 хувь нь саналаа өгчээ

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц, явцын талаар мэдээлэл өглөө. 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийт санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангасан.

Өчигдөр орой орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсан бөгөөд санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлсэн. Одоогийн байдлаар санал авах ажил хэвийн явж байна.

2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаас 4412  сонгогчийн саналыг авсан байна. Үүнд:

  Дүүрэг Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан сонгогчдын тоо Саналаа өгсөн сонгогчдын тоо
Тоо хувь
1 Баянгол 779 749 96.14%
2 Баянзүрх 995 946 95.07%
3 Багануур 175 170 97.70%
4 Баганхангай 26 24 92.30%
5 Налайх 208 192 92.30%
6 Сүхбаатар 413 390 94.43%
7 Чингэлтэй 604 575 93.04%
8 Хан-Уул 490 468 95.51%
9 Сонгинохайрхан  988 898 90.89%
  Нийт 4 678 4 412 94.33%



Өнөө өглөө 07:00 цагаас сонгуулийн санал хураалт эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр бэлтгэл ажлаа бүрэн хангаж одоогийн байдлаар санал хураалт хэвийн, ямар нэгэн ноцтой зөрчилгүй явагдаж байна. Нийслэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт  903420 сонгогч байгаагаас  12 цагийн байдлаар  164 449  сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна. Үүнд:

  Дүүрэг Нийт сонгогчдын тоо Саналаа өгсөн сонгогчдын тоо
Тоо Хувь
1 Баянгол 137 394 28 121 20.47%
2 Баянзүрх 220 923 38 186 17.28%
3 Багануур 19 443 2 498 13.44%
4 Баганхангай 2 679 807 30.12%
5 Налайх 22 845 4 952 21.68%
6 Сүхбаатар 96 265 13 501 14.02%
7 Чингэлтэй 102817 17 653 17.17%
8 Хан-Уул 95 541 17 984 18.82%
9 Сонгинохайрхан  205 513 40 747 19.83%
  Нийт 903420 164 449 18.20%

 

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Бусдад түгээх
  • gplus