Улсын хэмжээнд сонгуулийн  ирц 23,3 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ. Сонгуулийн санал хураалт үргэлжлэн явагдаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт өгөхөөр болсон. Энэ дагуу дөнгөж  сая  хамгийн эхний ирцийн мэдээллийг хүргэлээ.  

Тус газрын мэдээлснээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай үргэлжилж байгаа аж. Орон нутагт сонгуулийн ирц харьцангуй өндөр байгаа бол  нийслэлд ирц жаахан сул байгаа юм байна. Тухайлбал нийт аймгуудын сонгуулийн ирц 27.5 хувьтай байгаа бол нийслэлд 18.1 хувьтай байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus