Туркийн халдлагад монгол иргэд өртөөгүй гэв

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд 2016 оны зургаадугаар сарын 28-нд орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж 147 хүн гэмтсэн билээ. 

Террорист халдлагыг ISIS буюу Исламын улс бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Истанбул хотод 3,500 орчим Монгол иргэн оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар дээрх халдлагад Монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээлэл Гадаад Хэргийн Яаманд иржээ.


 

Бусдад түгээх
  • gplus