Төв талбайн зүүн талын замыг хоёр өдөр хаана

"Найрсаг Улаанбаатар 2016" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "BEST OF CLASSIC" сонгодог урлагийн үдшийн цэнгүүнтэй холбогдуулан төв талбайн зүүн талын замыг хаахаар болжээ.

Тодруулбал, энэ сарын 30-ний өдрийн 00.00 цагаас ирэх сарын 02-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд уг цэнгүүнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus