Хэнтий аймгийн залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна гэв
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ. Монгол Улсын иргэд энэ өдрийн 7.00 цагаас 22.00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгоно.
Сонгуулийн санал хураалт хэрхэн явагдаж байгаа талаар Хэнтий аймгийн холбогдох албаны хүнтэй холбогдож мэдээлэл авлаа. Тус аймгийн хувьд УИХ-ын гурван мандаттай байгаа юм. Мөн тус аймгийн  47609 сонгогч саналаа өгөх юм.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрахаас сонгуулийн үйл явцын талаар тодруулахад“Өглөө 07 агаас эхлэн орон даяар иргэд сонгогчид төр барих эрхээ эдэлж, сонгуульдаа оролцож байна.  Хэнтий аймгийн хэмжээнд санал авах 90 байр байгаа. Санал авах байр болон сум, аймгийн сонгуулийн хороонд 599 төрийн албан хаагч ажиллаж байна. Манай аймагт залуучууд сонуульдаа идэхвтэй оролцож байна” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus