Жагсаал цуглаан зохион байгуулахыг түр зогсоолоо
Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан 2016 оны долоодугаар сарын 01-17-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долоодугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хоригложээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus