Ерөнхийлөгч саналаа өгч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах  59 тойргийн 6 дугаар хэсэгт хэсгийн хороонд очиж саналаа өгнө. Одоогийн байдлаар тус хэсгийн хороонд Ерөнхийлөгчийн саналаа өгөхтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагаууд хүрэлцэн очсон байна.

Тус хэсгийн хорооны ахлах зохион байгуулагчийн мэдээллээр тус хэргийн хороонд нийт 2213 иргэн саналаа өгөх юм. Мөн 51 хүн шилжин явсан байна. Одоогийн байдлаар 360 иргэн саналаа өгөөд байгаа аж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus