СЕХ мэдээлэл хийнэ
УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ. Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт өгөхөөр болсон. Харин 22.00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлнэ гэдгээ мэдээлсэн.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus